2027 GLOBAL KOREA SCHOLARSHIP · БАКАЛАВР

Инженер, хиймэл оюун. Бакалавр бүрэн тэтгэлгээр.

Солонгосын Засгийн газрын 2027 оны бакалаврын тэтгэлэгт үйлдвэр, сургуулийн хамтарсан (UIC) хөтөлбөрөөр 10 их сургуулийн 16 мэргэжил зарлагдлаа. Сургалтын төлбөр, амьдрах зардал, онгоцны тийз, хэлний бэлтгэл бүгд тэтгэлэгт багтана.

16
мэргэжил
10
их сургууль
5–7
жил, бүрэн тэтгэлэгтэй

ТЭТГЭЛЭГ ЮУ ДААХ ВЭ

Сурах, амьдрах зардлыг бүрэн даана.

  • Сургалтын төлбөр

    100%NIIED семестрт 5 сая ₩ хүртэл төлнө; түүнээс дээшхийг болон элсэлтийн хураамжийг сургууль өөрөө даана.
  • Сар бүрийн тэтгэмж

    1.13–1.2 сая ₩Хэлний бэлтгэлийн үед жилд 13,560,000₩, мэргэжлийн хичээлийн үед 14,400,000₩. Байр, эрүүл мэндийн даатгал, суурьшилтын дэмжлэг үүнд орно.
  • Онгоцны тийз

    2 талдааЭконом класс, бодит зардлаар. Зарлагдах үед Солонгост байгаа хүнд ирэх тийз олгохгүй.
  • Солонгос хэлний бэлтгэл

    1 жилЖилд 5,200,000₩ хүртэл. TOPIK 5 эсвэл 6-тай бол бэлтгэлээс чөлөөлөгдөж, шууд мэргэжлээрээ орно.

ЭНЭ УДААГИЙН ЖАГСААЛТ

Жагсаалтын яг хагас нь хиймэл оюун, программ, өгөгдөл.

16 мэргэжлийн 8 нь хиймэл оюун ухаан, программ хангамж, өгөгдлийн шинжлэх ухаан, кибер аюулгүй байдал. Монголын оюутнуудын хамгийн их сонирхож байгаа, зах зээл дээр хамгийн хүчтэй эрэлттэй байгаа чиглэл энэ удаад тэтгэлгийн жагсаалтын гол цөм болсон гэсэн үг.

  • Хиймэл оюун · Программ · Өгөгдөл8 мэргэжил · 50%
  • Инженер5 мэргэжил · 31%
  • Хүнс · Био · Эм3 мэргэжил · 19%

16 МЭРГЭЖИЛ

Аль сургуульд, аль мэргэжил байна.

Нэг сургуулийн нэг мэргэжилд л мэдүүлнэ — хоёр өөр хөтөлбөрт өгсөн материал шалгаруулалтаас хасагдана. Шалгарсны дараа мэргэжлээ солих боломжгүй тул сонголтоо өөрийн хүчтэй тал, байршил хоёроороо жинлэж хийнэ.

Механик инженер хоёр сургуульд байгаа тул нэр нь давхардаж байна. Сургууль, мэргэжил тус бүрийн нэмэлт шаардлагыг (хэлний оноо, мэргэжлийн шаардлага) сургуулийн зараас шалгана.

ШАЛГУУР

Шалгуур нь
ойлгомжтой.

Би хангах уу? — 1 минутад шалгах
  • 2002 оны 3 сарын 1-ээс хойш төрсөн — 25 хүрээгүй
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл 2026 оны 12 сарын 31-ээс өмнө төгсөх
  • Голч: 100 онооны системд 80+ · эсвэл ангийнхаа дээд 20% · эсвэл 2.64/4.0, 2.80/4.3, 2.91/4.5, 3.23/5.0
  • Өөрөө болон эцэг эх (хууль ёсны хамгаалагч) БНСУ-ын иргэн биш
  • Солонгост ахлах сургууль, коллеж төгсөөгүй; бакалаврын диплом аль хэдийн байгаа бол мэдүүлэхгүй
  • Солонгосын Засгийн газрын дипломын тэтгэлгийг өмнө нь аваагүй

ХОЁР ШУГАМ

Элчин сайдын яам, эсвэл шууд сургууль.

Элчин сайдын яамны шугам

Улсын квотоор

  • General болон R-GKS гэсэн хоёр хөтөлбөр
  • 3 хүртэл сургууль сонгоно, дор хаяж нэг нь Type B байх
  • studyinkorea.go.kr дээр онлайнаар: 2026.09.15 – 09.30
  • Бүх чиглэл нээлттэй

UIC — үйлдвэр, сургуулийн хамтарсан

Улсын квот байхгүй

  • Дэлхийн бүх улсын оюутанд нээлттэй
  • Нэг сургууль, нэг мэргэжилд л мэдүүлнэ
  • Материалаа сургууль руу шууд: 9–11 сар, сургуулийн өөрийн хугацаагаар
  • Байгалийн шинжлэх ухаан, инженер; үйлдвэрийн дадлага, ажлын байрны дэмжлэгтэй

Элчин сайдын яамны шугамын 1-р шатанд тэнцээгүй хүн UIC-д дахин мэдүүлж болно — UIC-ийн хугацаа тусгайлан хожуу тавигдсан нь ч тийм учраас. GKS тэтгэлэг гэж юу болох, магистр, докторын шугам хэрхэн явдгийг эндээс уншина уу.

ХУГАЦАА · UIC

Эцсийн хугацаа нь сургууль тус бүрийнх.

  1. 9–11 сар

    Материалаа сургууль руу

    Хугацаа, авах материал, хүргэх хэлбэр сургууль тус бүр өөр. Сонгосон сургуулийнхаа зарыг өөрөө шалгана.

  2. 11 сар

    1-р шатны хариу

    Сургууль өөрөө шалгаруулж, тэнцсэн хүний материалыг 11 сарын 30-наас өмнө NIIED-д хүргүүлнэ.

  3. 12 сарын дунд

    2-р шатны хариу

    NIIED шалгаруулж, studyinkorea.go.kr дээр зарлана.

  4. 2027.01.07

    Эцсийн жагсаалт

    2027 оны GKS тэтгэлэгтнүүд зарлагдана — тооцоолсон хугацаа.

Тов шалгаруулалтын явцад өөрчлөгдөж болно. Эх сурвалж: NIIED, «2027 Global Korea Scholarship Application Guidelines for Undergraduate Degrees» (2026.09) — studyinkorea.go.kr

50+ ОЮУТНЫГ GKS ТЭТГЭЛЭГТ ТЭНЦҮҮЛСЭН

Сонголтоо хамтдаа жинлэе.

Сургууль, мэргэжлийн сонголтоос эсээ, судалгааны төлөвлөгөө, орчуулга, нотариат, материал хүргэх хүртэл эхнээс дуустал.

GKS тэтгэлгийн тухай бүрэн мэдээлэл